Хорт хавдар дэлхий даяар нэмэгдэж байна

Admin | 2023-04-07


Хорт хавдар дэлхийд хамгийн ихээр тархаж буй өвчин болоод байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр, манай гарагийн зургаан нас баралт тутмын нэг нь хорт хавдрын улмаас болдог гэнэ. Хамгийн их тархсан төрөлд хөх, уушиг, бүдүүн ба шулуун гэдэс, түрүү булчирхайн хорт хавдрууд багтжээ. “Our World in Data”-гийн цар тахлаас өмнөх мэдээллээр, 2019 онд хорт хавдрын янз бүрийн төрлөөр 10.1 сая хүн нас барсан байна. Энэ нь 1990 онтой харьцуулахад 75.1 хувиар илүү аж.      

Хорт хавдрын улмаас нас баралт хамгийн өндөр байгаа бүс нутгаар Номхон далайн баруун хэсэг (3.6 сая хүн), Европ (2.3 сая) болон Америк (1.6 сая) бүртгэгдсэн байна. Түүнчлэн Зүүн Өмнөд Азид хорт хавдраас бол 1.5 сая, Африкт 533.6 мянга, Газар Дундад тэнгисийн зүүн хэсгийн бүс нутагт 477.4 мянган хүн нас баржээ.

1990 оны үзүүлэлттэй харьцуулахад хөхний хорт хавдар (85 хувь, 10.8 мянга хүртэлх тохиолдол) болон Хожин лимфомасийн (0.2 хувь, 27.6 мянга хүртэлх тохиолдол) нас баралт буурсан аж. Ихэнх тохиолдолд хорт хавдраас болж нас барагсдын ихэнхийг 70-аас дээш насныхан (4.9 сая хүн) эзэлдэг. 50-69 настай өвчтөнүүдийн 4 сая, харин 15-49 насныхны 1.1 сая нь хорт хавдрын улмаас нүд аньжээ. Хүүхэд болон залуучуудын статистикыг харвал, 5-аас доош насны 44.5 мянга, 5-14 насны  54.9 мянган хүүхэд хорт хавдраас болж хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)