БНХАУ болон Францын удирдагчид Бээжинд хэлэлцээр хийв

Admin | 2023-04-07


БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзаж, хэлэлцээр хийсэн байна. Уулзалт Бээжин хотын Тяньаньмэний талбайд байрладаг Ардын хурлын ордонд болсон гэж “Синьхуа” агентлаг уламжилжээ. Ши Жиньпин Францын Ерөнхийлөгчийн гурван жилийн дараа Хятадад ээлжит удаагаа төрийн айлчлал хийж буйг сайшааж буйгаа илэрхийлжээ. Мөн тэрбээр, хоёр талын хамтын хүчин чармайлтын үр дүнд Хятад-Францын харилцаа нааштай тогтвортой хөгжсөөр байна хэмээв. Хоёр улсын худалдааны эргэлт ч хурдацтай нэмэгдсэн байна. Сансар, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл болон бусад салбарын хамтын ажиллагаанд ч амжилтад хүрчээ. БНХАУ-ын дарга Хятад болон Франц цаг уурын өөрчлөлт, биологийн олон янз байдал, мөн Африкийг хөгжүүлэх зэрэг асуудлын хүрээнд нягт харилцаатай байх болно гэдгийг онцолжээ. Ши Жиньпин Хятад болон Франц улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, том бие даасан улс, түүнчлэн олон туйлт дэлхийн үзэл санаа, олон улсын харилцааг ардчилахыг тууштай дэмжигч гэдгээрээ ялгавар, хязгаар хоригийг даван туулах, тогтвортой, харилцан ашигтай, шинэлэг чиг баримталж, хоёр орны стратегийн түншлэлийг урагшлуулж, бүх дэлхийн тогтвортой байдал, хөгжлийг дэмжих чадвартай гэдгийг цохон тэмдэглэсэн байна. “Энэ удаагийн айчлал Хятад-Европын ны хөгжилд шинэ түлхэц өгнө гэдэгт итгэж байна” хэмээн БНХАУ-ын төрийн тэргүүн онцлов.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)