Өвөрхангай болон Архангай аймгийн баг ялалт байгууллаа

Admin | 2023-04-10


Монголын Үндэсний Бөхийн холбооны Үндэсний “Pepsi” “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны тавдугаар тойргийн барилдаан өчигдөр болж, Өвөрхангай-Увс, Архангай-Төв аймгийн бөхчүүд хоорондоо хүч үзлээ.

Өвөрхангай, Увс аймгийн багууд учраа тааран барилдсанаас Өвөрхангай аймгийн баг 14:11-ээр ялалтаа авлаа. Өвөрхангай аймгийн багт улсын харцага Б.Цэдэнсодном /5/, улсын харцага Ц.Бямба-Отгон /4/, улсын начин Б.Лхагвадорж /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Б.Сангисүрэн /1/ аймгийн арслан Т.Довчинсэмбээ /3/ аймгийн арслан Ж.Наранбаатар /1/, нийт 14, Увс аймгийн багт даян аварга Н.Батсуурь /3/, улсын аварга П.Бүрэнтөгс /1/, улсын гарди Ө.Бат-Орших /1/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын харцага Т.Баасанхүү /1/, улсын харцага Ц.Мөнхбаяр/4/, улсын начин О.Түмэн /1/ нийт 11 даваа авсан юм. Өвөрхангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Д.Батбаяр, Увс аймгийн багийн дасгалжуулагчаар улсын аварга О.Балжинням нар ажиллалаа.

Тавдугаар тойргийн барилдаанд Архангай, Төв аймгийн багууд учраа тааран барилдсанаас Архангай аймгийн баг 14:11-аар ялалт байгуулж, таван тойргийн дараах байдлаар тав дахь ялалтаа авлаа. Архангай аймгийн багт улсын гарди М.Бадарч /3/ улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /4/, аймгийн хурц арслан С.Сүхбат /2/, цэргийн арслан Л.Отгонбаатар /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /2/, аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнэ /3/ нийт 14 даваа авсан бол Төв аймгийн багт харцага Ө.Даваабаатар /3/, дөрөвдүгээр тойргоос орж барилдсан улсын начин Г.Ганжад /2/, улсын начин Д.Хүдэрбулга /4/, аймгийн арслан П.Эрхэмжаргал /1/, аймгийн арслан Н.Дашдаваа /1/, нийт 11 даваа авсан юм. Архангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын гарди Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг, Төв аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Л.Бадарч нар ажиллав.

Өнөөдөр орой 20:00 цагаас Баян-Өлгий, Баянхонгор аймгууд барилдана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)