Францын “Парис Сен Жермен” багийн довтлогч Лионель Месси португалийн од Криштиану Роналдугийн Европын клубын түвшний дээд амжилтыг шинэчилсэн байна. Сhampionat.com цахим хуудаст мэдээлснээр, аргентин тоглогч Францын аварга шалгаруулах тэмцээний 30 дугаар тойрогт “Ницца” багтай хийсэн тоглолтод (2:0) гоол оруулжээ. Энэ нь Лионель Мессийн Европын клубын бүрэлдхүүнд хийсэн 702 дахь гоол аж. Ингэснээр тэрбээр дээрх үзүүлэлтээрээ одоо Саудын Арабын “Аль-Наср” багт тоглодог Криштиану Роналдуг (701) давсан байна. Месси энхүү амжилтад хүрэхийн тулд Роналдугаас 105 тоглолт бага хийсэн. Л.Месси Францын “Парис Сен Жермен” багт 2021 оноос хүчин зүтгэж байгаа. Энэ жил Францын багийн бүрэлдхүүнд 33 тоглолтод оролцож 18 гоол оруулж, 17 оновчтой дамжуулалт өгчээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 9 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14