Энэ долоо хоногт цаг агаарын төлөв дөрөвдүгээр сарын 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 11-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 12-нд Алтайн уулархаг нутгаар, 13-нд нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Энэ сарын 11-нд нутгийн баруун хэсгээр, 12-нд ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...-2 градус хүйтэн, өдөртөө +14...+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус дулаан байна..13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 8 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14