Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар мэдээлэл хийлээ.
“Сүхбаатарт иргэний болгоомжгүй байдлаас гал түймэр гарсан гэх урьдчилсан дүгнэлт гарсан. Аймгийн цагдаагийн газраас шалтгаан нөхцлийг тогтоохоор газар дээр нь ажиллаж байна.
Халхгол суманд гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Салхи ихтэй байгаа учраас богино хугацаанд өргөн талбайг хамраад байна. Гал түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад хангалт үйлчилгээг тарааж байгаа.
Энэ хүрээнд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан 160 хүний бүрэлдэхүүнтэй баг 20 нэгж, техниктэй ажиллаж байна. Эхний ажлын хэсэг нөхцөл байдлаа үнэлж, нэмэлт хүч авах шаардлагатай эсэхээ мэдээлнэ. Мөн Хэнтий, Сүхбаатар аймгаас нэмэлт хүч гарсан. Голомтод байгаа айл, малыг нүүлгэн шилжүүлж байгаа. Цагдаагийн байгуулагаас санамсаргүй гал түймэр тавьсан иргэнийг тогтоож, хариуцлага хүлээлгэх шаардлагатай бол хохирол нөхөн төлүүлэх асуудлыг шүүхийн шийдвэрээр тогтооно гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 8 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14