Цагдаагийн байгууллагад энэ сарын 10-ны 13 цаг 50 минутад Дорнод аймгийн Халх гол сум, 2 баг, Газрын тосны 21 дүгээр талбайн урд зам тээврийн осол гарч автомашинууд мөргөлдсөн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу цагдаагийн газраас шалгахад хээрийн түймрийн утаа, шороон шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдсанаас шалтгаалж Beiben North Benz маркийн 5 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн зам тээврийн осолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Ослын улмаас 50 настай, эрэгтэй “Б” гэгч нь гэмтэж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт ухаангүй эмчлэгдэж байгаад нас барсан байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 8 цагийн өмнө
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14