Ирэх сарын 6-7-нд ОХУ-ын тамирчдын уран гулгалтын шоу-тоглолт “Мөсөн өргөө"-нд болно. Дэлхийн шилдэг уран гулгагчдын гайхамшигт үзүүлбэрийг монголчууд өөрийн эх орондоо, “Мөсөн өргөө” буюу “Стэп Арэна”-гийн мөсөн талбайд нүдээр үзэж, сэтгэлийн их цэнгэл эдлэх нь. Мөсний гайхамшигт шоу тоглолтод ОХУ-ын олимп, дэлхий, Европ тивийн уран гулгалтын аварга, медальтнууд оролцож, ганцаарчилсан, хосын, бүжгийн төрлөөр үзүүлбэр үзүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, ганцаарчилсан төрлөөр олимпын аварга, Европын аварга Камила Валиева, дэлхий болон Европын аварга Елизабета Туктамышева, Европын аварга Евгений Семененко, Дмитрий Алиев, Макс Кондратюк, хосын төрлөөр Европын хоёр удаагийн аварга, олимпын мөнгөн медальт Евгения Тарасова, Владимир Морозов, “Бээжин 2022” олимпын хосын төрлийн хүрэл медальт, багийн төрлийн аварга, 2021 оны ДАШТ-ий алт, 2022 оны ЕАШТ-ий аварга Анастасия Мишина, Александр Галлянов, Виктория Синицына, Никита Кацалапов нарын шилдэг 17 тамирчин ирэх юм байна. Энэ удаагийн уран гулгалтын шоу нийт 24 үзүүлбэртэй бөгөөд өдөрт 12 үзүүлбэрийг спорт сонирхогчдод үзүүлэх юм байна. Нэг өдрийн үзүүлбэр 2 цаг 15 минут үргэлжилнэ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 8 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14