ОХУ-ын Камчаткад Шивелуч галт уул дөрөвдүгээр сарын 11-нд шилжих шөнө дэлбэрсэн байна. “КоммерсантЪ” сонины сурвалжлагчийн мэдээлснээр, галт уулын үнс, тоос нь ойр орчмын сууринг бүрхжээ. Галт уул блон газар хөдлөлтийг судлах хүрээлэнгийн захирал Алексей Озеровын хэлж буйгаар, Шивелучын галт уул энэ удаа их онцгой дэлбэрчээ. Цасан шуурганы улмаас видео бичлэг хийхэд хүндрэл гарсан байна. Галт уулаас оргилсон үнс, тоос нь 20 км-ын өндөрт хүрч, нисч буй онгоцуудад аюул учруулжээ.
Шивелуч нь Камчаткийн хойд хэсэгт, хамгийн хязгаарт оршдог галт уул. Шивелучаас Петропавловск-Камчатский хот хүртэл 440 км, Ключи тосгоноос 47 км зайтай. Галт уул далайн төвшнөөс 3283 метр өндөр бөгөөд, дэлбэрэх идэвхтэй бүсийн хамгийн өндөр цэг нь 2800 метрт байдаг. Галт уул ойролцоогоор 60-70 мянган жилийн өмнө бий болсон гэж үздэг. XVIII зууны сүүлчээс хойш Шивелуч галт уул 10-аас олон удаа дэлбэрсэн аж.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 8 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14