Нийслэлийн Нийтийн тээврийн газраас автобусны үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд хяналт тавих хамтарсан шалгалтыг хийж байна. Тус шалгалтыг Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагчид, хяналт шалгалтын шалгагчид хамтран хийж байгаа юм.
Шалгалтаар гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-н хүртэл буюу нэг сарын хугацаанд бэлэн мөнгөөр зорчиж буй 12219 зөрчил, картын үлдэгдэл хүрэлцэхгүй 7635, нийт 19854 зөрчил илэрлээ.
Хамтарсан шалгалт нь зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавьж, хууль дүрэм таниулах, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулахад оршиж байгаа юм.
Иймд иргэд та бүхэн нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлж, смарт картаа хэрэглэж хэвшээрэй.
НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 6 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14