Зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын 28 машиныг “Батсээр” ХХК худалдан авах ажиллагааны хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сард Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т нийлүүлсэн. Эдгээр техникийг албан ёсоор хүлээж авахаар Хот тохижилтын газраас томилогдсон Ажлын хэсэг гурван удаа хуралдаж “Цэвэрлэгээний машинуудыг хүлээж авах боломжгүй” гэсэн шийдвэр гаргасан байна. Тодруулбал, уг машинууд нь тендерт ирүүлсэн техникийн тодорхойлолтын 19, 23, 24, 25, 26-р зүйл заалтыг хангаагүй тул нэмэлт хэрэгсэл суурилуулан дөрөвдүгээр сарын 10-ны дотор хүлээлгэн өгөх үүргийг нийлүүлэгч компанид өгсөн байна.
НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар энэ талаар “Цэвэрлэгээний машины техникийн тодорхойлолтыг бүрэн хангуулахаар “Батсээр” ХХК-д хугацаатай үүрэг өгсөн. Мөн тендерт шалгарсан үйл явц хуулийн дагуу явагдсан, үгүйг, мөн худалдан авах үйл ажиллагаанд тухайн компанийн нөлөөлөл байсан, эсэхийг тодруулахаар АТГ-т хандаж шалгуулна” хэмээв.
Зам цэвэрлэгээний бага оврын 28 машиныг албан ёсоор хүлээж аваагүй байсан тул үйлчилгээнд огт гаргаагүй бөгөөд одоогоор нийслэлийн төсвөөс санхүүжилт олгоогүй байгааг албаныхан онцолж байлаа. Харин одоо ашиглаж байгаа зам цэвэрлэгээний бичил машиныг 2019 онд нэг бүрийг 142.5 сая төгрөгөөр худалдан авсан бөгөөд одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна. Уг машин нь авто болон явган замыг чийгшүүлэн, тоос шороо босгохгүй цэвэрлэх зориулалттай аж.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 6 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14