П.Орхон Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Admin | 2023-04-13


Казахстаны Астана хотод үргэлжилж байгаа бөхийн төрлүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй чөлөөт бөхийн барилдаан өчигдөр дууслаа. Өчигдөр  53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн аваргууд тодорлоо. Манай тамирчдаас 62 кг-ын жинд зодоглосон Пүрэвдоржийн Орхон мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр эхний өрсөлдөгч Энэтхэгийн Сонам Сонамын далаар нь цэвэр тавьж, эхний ялалтаа авсан. Хагас шигшээд Хятадын Xiaojuan LUO-тэй барилдаж, 7:3 оноогоор ялсан. Финалд алтан медалийн төлөө дэлхийн хошой аварга, Киргизийн Айсулуу Тыныбековатай барилдаж, 5:9 ялагдав. Мөн 53 кг-д хүч үзсэн Бат-Очирын Болортуяа тивийн хүрэл медальтан болсон. Тэрбээр хагас шигшээд Японы Акари Фужинамид ялагдсан ч, медалийн төлөө Тайваний бөхийн оноогоор цэвэр ялсан байна. 72 кг-д барилдсан Энх-Амарын Даваанасан ч хүрэл медаль хүртлээ. Эмэгтэй чөлөөт бөхийнхөн энэ удаагийн тивийн аваргыг хоёр мөнгө, хоёр хүрэл медальтай өндөрлөв.  

Өнөөдөр эрэгтэй чөлөөт бөхийн төрөл эхэлнэ.

4-р сарын 13-д

57 кг жинд Занданбудын Занабазар

65 кг жинд Төмөр-Очирын Тулга

70 кг жинд Ганхуягийн Ханбүргэд

79 кг жинд Бат-Эрдэнийн Бямбадорж

97 кг жинд Баасанцогтын Өлзийсайхан

4-р сарын 14-д

61 кг жинд Түмэнбилэгийн Түвшинтулга

74 кг жинд Олонбаярын Сүлдхүү

86 кг жинд Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ

92 кг жинд Ганбаатарын Ганхуяг

125 кг жинд Мөнхтөрийн Лхагвагэрэл нар тус тус барилдана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)