Хятадын Шэньян хотод гурав дахь хүүхдэд тэтгэлэг олгоно

Admin | 2023-04-14


БНХАУ-ын зүүн хойд хэсэгт оршдог Ляонин мужийн Шэньян хот гэр бүлүүдийг гурав дахь хүүхдээ төрүүлэхэд урамшуулах зорилгоор мөнгөн тэтгэмж олгож эхэлсэн байна. Төрөлтийн бодлогыг оновчтой болгох, хүн амын хэтийн төлөв, тэнцвэртэй хөгжлийг хангахад чиглэсэн орон нутгийн удирдлагын төлөвлөгөөний төсөлд энэ тухай тусгасан гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв. Шэньян хотод гурав дахь хүүхдээ төрүүлсэн эхнэр, нөхөр нярай нь гурван нас хүртлээ сар бүр 500 юань (72.6 ам.доллар) тэтгэмж авна. Тэтгэмжийг 2023 оны нэгдүгээр сарын 20-ноос тооцож олгох аж.    

Хятадын олон хотод төрөлтийг дэмжих бодлогын олон арга хэмжээ авч буй. Зарим муж болон бүс нутгуудад орон нутгийн засаг захиргаа хоёр болон гурван хүүхэдтэй гэр бүлүүдэд боловсрол, эрүүл мэнд, орон сууцны асуудалд дэмжлэг үзүүлж эхэлсэн. Шэньчжэнь болон Вэньчжоу зэрэг хотуудад төрөлтийг дэмжиж байгаа. Мөн Ханжоу хотод бүртгэлтэй гэр бүл шинээр төрсөн хүүхдэд тэтгэмж авна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)