БНАСАУ шинэ төрлийн тив алгасагч “Хвасон-18” (Хвасонпхо-18) пуужинг хөөргөж туршсан байна. Энэ тухай өнөөдөр Солонгосын мэдээллийн төв агентлаг (KCNA) уламжлав. Агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун туршилтыг газар дээр нь биечлэн удирджээ. Пхеньян шинэ зэвсэг нь “дайныг зогсоох чухал үүргийг гүйцэтгэнэ” гэж мэдэгдсэн байна. Эхний шатанд стандарт балллистик нислэг хийж, хоёр болон гурав дахь шатанд илүү өргөн туршиж, тив алгасагч пуужингийн бүх системийн техникийн шинж чанарууд батлагдсан гэж KCNA-гийн мэдээлэлд онцолжээ.
Пуужингийн туршилт нь эргэн тойрны хөрш орнуудын аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлээгүй гэж Хойд Солонгос мэдэгдэв. Эхний хөөргөсөн пуужин Хамгён-Намдо мужид, хоёр дахь нь Хамгён-Пуктод далайд унасан байна. Тив алгасагч баллистик пуужингаар БНАСАУ-ын цөмийн стратегийн зэвсэгт хүчнийг зузаатгахаар болжээ.
Ким Чен Ун хэлэхдээ, пуужинг сайжруулах ажлыг түргэтгэж байгаа нь Солонгосын хойгийн аюулгүй байдлын байдал, ирээдүйн цэргийн аюул заналхийллийн хариу үйлдэл юм гэжээ. Умард Солонгосын эрх баригчид “цөмийн аюулд цөмийн зэвсгээр хариу өгөх болно” гэж мэдэгддэг.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 6 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14