Японы Ерөнхий сайдад халджээ

Admin | 2023-04-15


Дөрөвдүгээр сарын 15 буюу өнөөдөр өглөө Японы Ерөнхий сайд Фумио Кишида Вакаяма хотод олон нийтийн өмнө үг хэлж байхад түүн рүү тэсрэх бодис шидсэн байна. Хэн нэгэн хохирол амсаагүй бөгөөд үйл ажиллагааг зосоожээ. Шидсэн бодис нь утаат лонхтой төстэй гэж “Kyodo News” агентлаг мэдээлэв. Японы Ерөнхий сайд эрх баригч намаас сонгуульд нэр дэвших хүнтэй ярилцаж байхад дэлбэрэлтийн чимээ гарчээ. Үйл явдлын дараа Фумио Кишидаг шууд тэндээс авч яавсан байна. Халдлага үйлдсэн этгээдийг цагдаа нар баривчилжээ. Цахим ертөнцөд тарсан дүрс бичлэгээс ямар нэг зүйл чанга тэсэрч, хүмүүс тал тийшээ зугтаж байгаа нь харагдана. Харин хэд хэдэн цагдаа гэмт этгээдийг газарт хэвтүүлж баривчилж байгаа.    

Өнгөрсөн онд Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэ халдлагад өртөж амиа алдсан билээ. 2022 оны долдугаар сард эрх баригч намын нэр дэвшигчийг дэмжиж үг хэлж байсан Шинзо Абэ рүү хоёр удаа буудсан. Ш.Абэ эмнэлэгт хүргэгдсэн ч амиа алдсан. Халдлага Нара хотод болж байжээ. Харин Вакаяма тус хотын зэргэлдээ бүсэд оршдог байна.   

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)