Астана хотод зохиогдсон бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөв. Тэмцээний сүүлчийн өдөр Монголын баг анхны алтан медалиа хүртлээ. “Белград-2022” ДАШТ-ий мөнгө, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл Астанагийн дэвжээнд 125 кг-ын жинд алтан медаль хүртэж Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэв.
Тэрбээр шигшээ барилдаанд Казахстаны бөх Юсуп Батырмурзаевыг ялсан аж. Казахстаны бөхтэй өмнө нь гурван удаа барилдахдаа 1 ялж, 2 удаа ялагдаж байсан билээ. Ийнхүү М.Лхагвгэрэл Монголын эрэгтэй бөхчүүдээс Азийн аваргаас 16 дахь алтан медалийг эх орондоо авчирлаа. Түүнчлэн 2001 онд гавьяат тамирчин Г.Өсөхбаяр Улаанбаатарын дэвжээнд хүнд жинд хамгийн сүүлд алтан медаль хүртэж байсан бол М.Лхагвагэрэл ийнхүү 22 жилийн дараа Азийн аваргад түрүүлэв.
Монголын баг энэ удаагийн тивийн аваргын тэмцээнд чөлөөт бөхийн төрөлд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаар оролцож 1 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртлээ. Монголын эрэгтэй бөхчүүд 120 оноогоор багийн дүнгээр 4-т, эмэгтэй баг 117 оноогоор 6 дугаарт байрт шалгарсан байна.
Астанагийн Азийн АШТ-ээс медаль авсан тамирчид:
Алт:
Мөнхтөрийн Лхагвагэрэл - 125 кг
Мөнгө:
Төмөр-Очирын Тулга - 65 кг
Пүрэвдоржийн Орхон - 62 кг
Чинболын Отгонтуяа - 55 кг
Хүрэл:
Түмэнбилэгийн Түвшинтулга - 61кг
Олонбаярын Сүлдхүү - 74 кг
Ганбаатарын Ганхуяг - 92 кг
Бат-Очирын Болортуяа - 53 кг
Энх-Амарын Даваанасан - 72 кг
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 4 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14