БНСУ-д ажиллах иргэдийн бүртгэл өнөөдөр цахимаар явагдана

Admin | 2023-04-17


БНСУ-д гэрээгээр ажиллах монгол иргэдийн хоёр дахь удаагийн бүртгэл өнөөдөр /2023.04.17/ болно. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний газрын дарга З.Буянбадрах бүртгэлтэй холбоотой дараах мэдээллийг өгчээ. Тэрбээр "БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийн шалгалтын тов гарсан. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудас болон бусад холбогдох хуудсуудад мэдээллийг нээлттэй тавиад явна. ХХҮЕГ нь Өмнөд Солонгос улсын аж үйлдвэр, хүний нөөцийн газартай гэрээтэй. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тус улсын хөдөлмөрийн яамны хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд ажилладаг. Энэ хүрээнд Монголоос  Өмнөд Солонгост ажиллах гэрээт ажилчдыг илгээдэг. Өнгөрсөн 2022 онд гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг цар тахлаас үл хамаарч бүртгэж, шалгалтыг зохион байгуулсан. Энэ жил мөн ямар нэгэн хориг, хязгаарлалтгүй ажилчдыг илгээнэ" гэжээ.

Өмнөд Солонгост ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг өнөөдөр зохион байгуулна. Бүртгэл ehalamj.mn сайтаар явагдана гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)