2023 оны I улиралд гадаадын 86.2 мянган иргэн Монголд айлчилсан байна. Энэ үзүүлэлт нь өмнөх оны мөн үеэс 5.9 дахин нэмэгдсэн дүн аж. Монголын хилээр нэвтэрсэн гадаадын жуулчдын 87 хувь нь 30 хүртэлх хоног, 2.9 хувь нь 30-90 хүртэлх хоног, 10.1 хувь нь 90-ээс дээш хоногийн хугацаагаар ирсэн байна. Урин дулаан цаг наашилж, аялал жуулчлалын үе хаяанд ирлээ. Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. “Монгол зочлох жил”-тэй холбогдуулан Аялал жуулчлалын үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахлан, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээг өргөжүүлж ажилласнаар жуулчдын тоог нэмж, 2023 онд нэг сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж байгаа.
Сүүлийн 10 жилийн хугацаанд эхний улиралд хэр их гадаадын иргэн Монголыг зорьсон гэдгийг доор харж болно.
2014 оны эхний улирал: 77.268
2015 оны эхний улирал: 71.005
2016 оны эхний улирал: 63.608
2017 оны эхний улирал: 78.789
2018 оны эхний улирал: 85.903
2019 оны эхний улирал: 88.585
2020 оны эхний улирал: 41.163
2021 оны эхний улирал: 0
2022 оны эхний улирал: 14.518
2023 оны эхний улирал: 86.238
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 5 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14