М.Лхагвагэрэл дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдлээ

Admin | 2023-04-17


Дэлхийн бөхийн холбоо (UWW) өнгөрсөн долоо хоногт Казахстаны нийслэл Астана хотод болж өндөрлөсөн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний дараагаар дэлхийн чансааг шинэчилжээ. Шар тивийн аваргаас Монголын ганц алтан медалийг хүртсэн 125 кг-ын М.Лхагвагэрэл чансаагаа өсгөж хүнд жинд хоёрдугаар байрт ороод ирлээ. 22 жилийн дараа хүнд жинд Азийн аварга цолыг Монголдоо эргүүлэн авчирсан М.Лхагвагэрэл 47.000 оноогоор өмнөх үзүүлэлтээ нэг байраар ахиулав. Хүнд жингийн дэлхийн чансааг олимп, дэлхийн аварга, Туркийн Таха Акгуль тэргүүлж буй.

Эрэгтэй чөлөөт бөхийн дэлхийн чансаанд Монголын бөхчүүд хэрхэн жагссаныг сонирхуулья:

57 кг: З.Занабазар 4-р байр 

61 кг: Н.Наранхүү 4-р байр 

61 кг: Т.Түвшинтулга 20-р байр 

65 кг: Т.Тулга 7-р байр 

65 кг: Ц.Цогбадрах 16-р байр

70 кг: Э.Тэмүүлэн 18-р байр

74 кг: О.Сүлдхүү 6-р байр

79 кг: А.Дөлгөөн 13-р байр

92 кг: Г.Ганхуяг 6-р байр

125 кг: М.Лхагвагэрэл 2-р байр

Эмэгтэй чөлөөт бөхийн чансаанд Монголын бөхчүүд:

50 кг Д.Отгонжаргал 2-р байр

53 кг Б.Хулан 2-р байр

53 кг Б.Болортуяа 10-р байр

55 кг Г.Отгонжаргал 14-р байр

55 кг Ч.Отгонтуяа 15-р байр

57 кг Э.Даваачимэг 7-р байр

59 кг Б.Эрдэнэсувд 7-р байр

59 кг Х.Болортуяа 20-р байр

62 кг П.Орхон 23-р байр

62 кг С.Цэрэнчимэд 29-р байр

65 кг Ө.Пүрэвсүрэн 11-р байр

65 кг Б.Шоовдор 19-р байр

68 кг Э.Дэлгэрмаа 11-р байр

72 кг Э.Даваанасан 11-р байр

76 кг Г.Ариунжаргал 15-р байр

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)