Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 4 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 127 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 89 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 834 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 815 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 3 мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд эрүүгийн 2, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт нийт 20 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
- “Д”, “Г” нар нь бүлэглэн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор “Г”-т албаны чиг үүрэг, бүрэн эрхтэй нь холбогдуулан хахууль өгсөн гэх;
- Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний албан тушаалтан “М” нь “амины орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгнө” гэж бусдаас хахууль авсан гэх;
- Ховд аймгийн Жаргалант сумын удирдах албан тушаалтан “Т” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
- ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны албан тушаалан “Т” нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа бусдаас хахууль авсан гэх;
- “Г” нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх;
- Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч “Г”-т сар бүр хахууль өгсөн гэх;
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан “Г” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэх.
Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан товч байдлаар мэдээлдэг болно.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 3 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14