Францын Засгийн газар тэтгэврийн насыг 62-64 буюу хоёр насаар нэмэх хууль баталлаа. Тус хууль нь өргөн баригдсан цагаасаа эхлэн ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан ч эрх баригчид хүч түрэн батлав. Тус улсын Засгийн газраас тэтгэврийн насыг нэмэх сургаар ард иргэд нь ажил хаялт зарлаж, гудамжинд үймээн самуун дэгдээсний улмаас 112 иргэн баривчлагдаж бөөн юм болсон.
Тэтгэврийн насыг 64 болгохоор шийдвэрлэсэн нь хүн амын хөгшрөлттэй шууд хамааралтай. Учир нь тэтгэвэр авагчдын тоо ихсэх нь хөдөлмөрийн насны ажилчдад ирэх татварын дарамтыг нэмэгдүүлж хүн амын ачааллыг нэмж буй.
Тус улс 2000 онд 1 тэтгэвэр авагчид 2.1 ажилтан ногдож байсан бол 2020 он гэхэд 1.7 ажилтан болж цөөрчээ. Түүнчлэн 2070 он гэхэд энэ тоо 1.2-д хүрэх төлөвтэй байна. Цаашлаад 2030 он гэхэд Францын тэтгэврийн сан 14.5 тэрбум ам.долларын алдагдалд орох эрсдэлтэй байгаа аж. Тиймээс иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулсан ч тэтгэврийн насыг нэмжээ.
Монголын хүн амын бүтэц харьцангуй залуу ч тэтгэврийн даатгалын сан жил бүр алдагдалтай ажиллаж байгаа. Түүнчлэн одоо ажиллаж байгаа 10 хүн 3 хүний тэтгэвэр төлдөг бол 2040 он гэхэд ажил хийж буй 10 хүн 8 хүний тэтгэвэр төлдөг болох буюу дундаж наслалт өсөхийн хэрээр нэг хүнд ногдох ачаалал нэмэгдэх юм. Тэгэхээр одоо хэцүүдэж буй манай тэтгэврийн тогтолцоо ирээдүйд улам л харанхуй болох нь. Хүн ам зүйн бүтцээс үүдэн тэтгэврийн асуудлууд хаа сайгүй гарсаар. Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийж асуудлыг хүндрэхээс нь өмнө шийдэл олох хэрэгтэй.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 4 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14