Нью-Йоркт хоёр хятад иргэнийг тагнуулын хэргээр баривчилжээ

Admin | 2023-04-18


АНУ-ын Холбооны мөрдөх товчоо хоёр хятад иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэж баривчилсан байна. Энэ тухай CNN агентлаг мэдээлжээ. Нью-Йоркийн зүүн тойргийн прокурорын төлөөлөгч Жон Марзуллигийн ярьснаар, Хятад хороололд цагдаагийн ажиллагаанд хууль бусаар оролцсон хоёр этгээдийг баривчилжээ. Тэд шүүхийн өмнө хариуцлага хүлээх болно. “Сэжигтнүүд Манхеттенд “хууль бус цагдаагийн газар” ажиллуулж, тэрнийг удирддаг байжээ” хэмээн Ж.Марзулли мэдэгджээ. Түүнчлэн АНУ-ын Холбооны прокурорын газар өөр олон арван хүнийг Америкт тэрс үзэлтнүүдийг мөрдөж, үг хэлэхгүй байхыг албадаж, Нью-Йоркт нууц цагдаагийн газар ажиллуулсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)