Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гийн орлого энэ оны эхний улиралд жилийн өмнөхөөсөө 35 хувь өсөж 387.1 тэрбум төгрөг, харин зардал нь 36 хувь буурч 395.7 тэрбум төгрөг болсон байна. Өнгөрсөн улиралд ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэл 25.8 хувь өссөн нь нийт ЭМДС-гийн орлогыг нэмэгдүүлсэн аж. Учир нь ЭМД-д хамрагдагсдын тоо 4.3 хувь нэмэгджээ. Харин эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 36.1, эмийн үнийн хөнгөлөлтийн зардал 44.8 хувь тус тус буурснаас үүдэн нийт зардал багассан ч ЭМДС 8.6 тэрбум төгрөгийн алдагдал хүлээв. Үүнээс харахад зардал буурсан ч өндөр хэвээр байна.
ЭМДС 2019 онд 120.4 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Мөн 2020 онд 9.5 тэрбум төгрөгийн ашигтай гарч байжээ. Учир нь 2019 оны нийт зардал нь 2022 оныхоос даруй 5.1 дахин бага байсан юм. Харин тус сан 2021 онд 199.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Мөн 2022 онд алдагдал нь 2.7 дахин өссөн байна. Энэ нь өнгөрсөн онд эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 45.7, эмийн үнийн хөнгөлөлтийн зардал 53 хувь өссөнтэй холбоотой.
Алдагдал жилээс жилд өссөнөөр санхүүгийн тогтвортой байдлыг бууруулж, даатгуулагчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх чадвар нь буурах юм. Тэгэхээр алдагдлыг бууруулахын тулд даатгуулагчид илүү их шимтгэл төлөх шаардлага үүснэ гэсэн үг.
Герман, Япон зэрэг ЭМД-ын тогтолцоо сайтай орнууд улсын болон хувийн хэвшлийн холимог сангуудтай бөгөөд харьцангуй өндөр зохицуулалттай байдаг. Түүнчлэн даатгуулагчдыг ЭМДС-гуудын хооронд чөлөөтэй шилжих боломжоор ханган өрсөлдөөнийг нэмж сангуудын үйлчилгээ, өгөөжийг өсгөдөг аж. Нийгмийн даатгалын болон ЭМД-ын тогтолцоог сайжруулахын тулд зохицуулалт, дүрэм журмаа анхаарахын дээр ЭМД-ын зах зээлд тоглогчдын өрсөлдөөнийг нэмэх хэрэгтэй.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 4 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14