Сар хүрэхгүй хугацааны өмнө “одоо аваад дараа төл” гэх шинэ үйлчилгээгээ танилцуулаад байсан “Apple” технологийн компани 4.15% хүүтэй хадгаламжийн үйлчилгээгээ зарлалаа. Тус хадгаламжийн үйлчилгээг одоогоор Америкт “Apple Card” эзэмшигчид л ашиглах боломжтой бөгөөд хийсэн гүйлгээ бүрээсээ буцаан олголт аваад түүнийгээ хүүтэй хадгалах боломжтой аж. Сонирхуулахад, тус хадгаламжийн хүү Америкийн хадгаламжийн жилийн дундаж хүүгээс бараг 10 дахин өндөр аж.
Буцаан олголт: Тус үйлчилгээний ачаар хэрэглэгчид “Apple Card”-аар хийсэн худалдан авалт бүрийнхээ 1 хувь, “Apple Pay”-ээр бол 2 хувийг нь тус тус буцаан авах нь. Түүнчлэн “Apple Wallet”-ээр бусад банк руу гүйлгээ хийх болон хүүгийн тооцоолол, үлдэгдэлээ ч харах боломжтой.
“Apple” дээрх бүтээгдэхүүнүүд дээр нэмээд Apple Cash болон хамгийн сүүлийн байдлаар “Apple Pay Later” гэх төлбөрийн хэрэгслийг нэвтрүүлсэн. 2022 онд iPhone хэрэглэгчдийн бараг 75 хувь нь “Apple Pay”-г хэрэглэж байв. Компани уг тоог улам нэмэгдүүлж зах зээлээ тэлэхийн тулд өндөр хүүтэй шинэ бүтээгдэхүүн гаргаад буй.
“Apple” банк биш мөртлөө яаж хадгаламжийн үйлчилгээ үзүүлэх вэ, гэхээр “Goldman Sachs” банктай хамтрах юм. Тэд хадгаламжтай холбоотой асуудал дээр хамтран ажиллана. “Goldman Sachs”-ын хувьд сүүлийн хэдэн жилийн турш хэрэглэгчидтэй илүү ойр байх гэж оролдож байгаа ч тийм ч ахицтай байгаагүй. “Apple”-тай хамтарч байгаа нь тэдний хувьд хэрэглэгчээ нэмэх алтан боломж. Ийнхүү технологийн аварга том “Apple” компани финтек салбарт эргэлт буцалтгүй орлоо. Хэдэн жилийн дараа “Apple Bank” гээд гараад ирж магадгүй.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 4 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14