Йеменд 85 хүн олны хөлд дарагдаж амиа алджээ

Admin | 2023-04-20


Йемен улсын нийслэл Сана хотод Рамадан сард зориулж иргэдэд мөнгө тараах буяны үйлсийн үеэр 85 хүн олны хөлд дарагдаж амиа алджээ. Хүн бүрд 9 доллартай тэнцэх хэмжээний мөнгө тараах үеэр олон зуун хүн нэг дор цуглаж, шахцалдаан үүсгэсэн байна. Түүнчлэн 322 хүн гэмтэл авч эмнэлэгт хүргэгджээ. Санагийн төвд орших Хуучин хотод худалдаачдын зохион байгуулсан арга хэмжээ орон нутгийн зөвшөөрөлгүйгээр явагдсан байна. Энэ хэрэгтэй холбогдуулан хоёр хүнийг баривчилжээ. Арабын хойгийн хамгийн ядуу орон болох 21.7 сая хүн амтай Йемен улсад олон жилийн турш үргэлжилж буй иргэний дайн ард иргэдийг нь туйлдуулаад буй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)