Н.Удаанжаргал өчигдөр Тайландаас машинаар Малайзад очжээ

Admin | 2023-04-20


"Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг 2022 оны 12 дугаар сард ажлаас нь чөлөөлж, АТГ эрүүгийн хэрэг үүсгэсэн. Одоо "Шувуу" ажиллагааны хүрээнд эрэн сурвалжилж байгаа юм. 
Н.Удаанжаргалыг Аргентинд байгааг хоёр долоо хоногийн өмнө тогтоосон. Гэвч тус улсын хилээр гараад Тайланд улсад очжээ. 
Тэгвэл Н.Удаанжаргал өчигдөр Тайландаас машинаар Малайзад очжээ. "Шувуу" ажиллагааныхан өнөөдрөөс Н.Удаанжаргалыг шилжүүлэн авахаар Малайзын Засгийн газар, хууль хяналтын байгууллагынхантай "ярилцаж" эхлэх бололтой.

Тэрээр 2022 оны аравдугаар сард Солонгос руу албан томилолтоор яваад эргэж ирээгүй юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)