Таха Акгуль Европын аваргад 10 дахь удаагаа түрүүллээ

Admin | 2023-04-20


Хорватын нийслэл Загреб хотод бөхийн төрлүүдийн Европын аварга шалгаруулах тэмцээн болж байгаа. Өнгөрсөн даваа гарагт эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн эхэлж, өчигдөр өндөрлөв. Эрэгтэй чөлөөтийн хамгийн хүнд жин болох 125 кг-д 2016 оны Риогийн олимпын аварга, Токиогийн олимпын хүрэлтэй, дэлхийн аваргын гурван алтан медальтай, Туркийн алдарт Таха Акгуль ээлжит түрүүгээ хүртлээ. Ингэснээр тэрбээр Европын аваргаас 10 дахь алтан медалиа аваад байна. Таха аварга финальд дэлхийн гурван удаагийн аварга, олимпын мөнгөн медальт Гүржийн Гено Петриашвилиг 9:4-ийн харьцаагаар ялжээ.

Хүнд жингийн дэлхийн чансааг Таха Акгуль 69.000 оноогоор тэргүүлж байгаа бол, Монгол Улсын бөх, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл 47.000 оноотой хоёрт бичигдэж байгаа. Өнгөрсөн долоо хоногт Астанад өндөрлөсөн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай бөх түрүүлсэн. Дэлхийн чансааны 1, 2 номерын бөхчүүд тивийн аваргын бэлтгэлийг Туркийн нийслэл Анкара хотод хамтдаа хийсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)