Хөлбөмбөгийн Европын Аваргуудын лигийн хагас шигшээд өрсөлдөх дөрвөн багийн нэр тодорлоо. Лхагва гарагийн шөнө Аваргуудын лигийн шөвгийн наймын шат өндөрлөлөө. Италийн “Интер” талбайдаа Португалийн “Бенфика”-тай 3:3, Германы “Байерн Мюнхен” Английн “Манчестер Сити”-тэй 1:1-ээр тэнцэв. Эхний тоглолтод “Интер” Португалийн багийг 2:0-ээр, “Манчестер Сити” Германы клубыг 3:0-ээр буулгаж авсан тул нийлбэр дүнгээр ялалт байгуулж Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарав. Хагас шигшээд Англиас нэг, Испаниас нэг, Италиас хоёр баг өрсөлдөхөөр болжээ.
Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолт ирэх сарын 9, 10-нд болно. “Реал Мадрид”-“Манчестер Сити” тавдугаар сарын 9-нд ногоон талбайд үзэлцэх бол, 10-нд Италийн Милан хотын хоёр баг болох “Интер”-“Милан”-ы дерби өрнөнө. Аваргуудын лигт долоон удаа түрүүлж байсан агуу “Милан” баг ийнхүү 16 жилийн дараа нэр хүндтэй тэмцээний хагас шигшээд эргэн ирж байна. Тэд хамгийн сүүлд 2007 онд түрүүлсэн билээ.
М.Хүслэн
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 2 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14