Японы инженер-архитекторчууд газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутгуудад барилга байшин барих шинэ модульд шилжиж эхэлсэн байна. Фукушимагийн атомын цахилгаан станцад (АЦС) осол болсны дараа японы эрдэмтэд шинэ санаа олж бүтээх шийдвэрт хүрч байжээ. 2011 оны гуравдугаар сард Японы Хоншю аралд оршдог Фукушимагийн АЦС-т дэлбэрэлт болж, олон хүн амиа алдаж, 130 тэрбум ам.долларын хохирол учирч байв. Уг ослын дараа япон эрдэмтэд газар хөдлөлтийн үеэр сууриасаа өөрөө хөндийрдөг барилга босгох агуу санаагаа хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн.
“Air Danshin” компанийн эрдэмтэн болон мэргэжилтнүүд газар хөдлөх үеэр газраас хөндийрч дээшээ хөөрдөг байшинг зохион бүтээсэн байна. Байшингийн доод суурьд мэдрэгч төхөөрөмж байрлуулна. Доод талд байрлуулсан мэдрэх төхөөрөмж газар хөдөлж байх үеийн долгионы давтамжийг бүртгэж, дээшээгээ дохио илгээн хөдлөлтийг мэдээлдэг аж. Яг энэ үеэр газар хөдлөлтийн долгионы давтамжийг хүлээн авсан хүчирхэг компрессорууд барилга болон суурийн хооронд байгаа дэрийг хүчтэй агаараар үлээнэ. Энэ үйл явц ердөө 5-7 секунд үргэлжилнэ. Учир нь барилга нурахаас урьдчилан сэргийлэхийн тулд мэргэжилтнүүд үйл явцыг хурдан сайжруулж, гүйцэтгэлийг хангасан юм. Хүчтэй компрессороор үлээлгэсэн дэр барилгыг 5-7 секундын дотор 4-5 см дээшээ өргөх аж. Энэ нь барилгыг нурахаас сэргийлж, хүмүүсийг аврахад хангалттай юм. Хангалттай хийлэгдсэн дэр газар хөдлөлт зогсох хүртэл байшинг агаарт байлгана. Тусгай төхөөрөмж газар хөдлөлтийн аюулыг шууд бүртгэж, компьютерт барилга хэрхэн агаарт хөвж байгааг харуулна. Энэхүү шинжлэх ухааны шинэ нээлт нь барилга байгууламжийг 7-9 магнитудын газар хөдлөлтөөс хамгаалах боломжтой. Одоо Японд 9000 гаруй барилга байшинд дээрх төхөөрөмжийг суурилуулж, газар хөдлөлтийн аюулгүй байдлын арга хэмжээг авч байна. Энэ технологи өндөр өртөгтэй ч гэсэн, байнга газар хөдлөлт болдог Японы хувьд маш чухал инженерийн шийдэл аж.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 3 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14