Өнөө үед хүмүүс сэтгэл гутралд их өртөмтгий болсон. Үүний нэг шалтгаан бол биеийн хөдөлгөөний дутагдал. Сент-Луис дахь Вашингтоны их сургуулийн эрдэмтэд хүний бие болон тархины хоорондох холбоо хамаарлыг олж тогтоосон байна. Дөрөвдүгээр сарын 19-нд “Nature” сэтгүүлд хүний бие дэх зарим ойлгомжгүй үзэгдлийг тайлахад туслах судалгааны нийтлэл хэвлэгджээ. Тухайлбал, хүмүүс яагаад санаа зовсон үедээ нааш цааш алхдаг юм, хоол идэх нт яагаад стресс тайлдаг, амьдралын зөв хэв маягийг баримталдаг хүмүүс яагаад өөдрөг үзэлтэй байдаг? гэх мэт асуулт байдаг. Эрдэмтдийн үзэж буйгаар, дээрх бүхэн бие болон тархины хоорондын холбоотой хамааралтай.
“Бясалгал хийдэг хүмүүс амьсгалын дасгал хийж биеэ тайвшруулдаг. Үүний үр дүнд хүний сэтгэл санаа ч тайван болно. Өөрөөр хэлбэл, бие махбодь, тархи хоёрыг холбодог, энэ үүргийг гүйцэтгэдэг, дотоод байдал, хөдөлгөөнийг удирддаг систем байдаг. Бид үүнийг олж тогтоосон” гэж нийтэлийн зохиогчдын нэг М.Гордон ярьжээ.
Анагаах ухааны докторууд, мэдрэлийн тэнхимийн профессорууд бие махбодь болон тархины хоорондын хамаарлын тухай философийн асуултад хариулахыг зорилго болгоогүй гэж байна. Эрдэмтэд тархийг дүрслэх орчин үеийн аргыг хэрэглэж, хөдөлгөөнийг удирддаг тархины эд эсийн өмнө нь хийгдэж байсан туршилтыг нарийвчлан судлахыг зорьжээ. Судалгааны явцад хүний биеийн идэвхийн хөдөлгөгч хүч болох нөлөөг нь тодорхойлжээ.
Өнөөдөр ихэнх нь хүмүүс оффист суугаа ажил хийдэг. Харин ажлын дараа дасгал хөдөлгөөн хийдэг нь цөөхөн. Энэ бүхэн тархинд шууд нөлөөлж, хүмүүсийг залхуу, идэвхгүй, хойрго болгодог аж. “Тийм учраас хүний амьдралын чанарыг сайжруулах, стрессээс зайлсхийхэд биеийн хөдөлгөөн чухал үүрэг гүйцэтгэдэг” гэж эрдэмтэд онцолсон байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 3 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14