Д.Батгэрэл ирэх ням гарагт Лас-Вегаст тулалдана

Admin | 2023-04-21


Дэлхийн мэргэжлийн холимог тулааны хамгийн том холбоо болох UFC-д одоогоор Монголоос цор ганцаар зодоглож буй зоригтой, золбоотой аавын хүү, эр бяр заан тулалдаж байгаа тамирчин бол “Талын шуурга” хочит Данаагийн Батгэрэл билээ. Тэрбээр ээлжит тулаанаа энэ сарын 23-ны өдрийн буюу ирэх ням гарагийн өглөө Улаанбаатарын 04.00 цагт АНУ-ын Лас-Вегас хотод хийнэ. Түүний өрсөлдөгч АНУ-ын тулаанч Брэди Хайстанд (Brady Hiestand) аж.

Дэлхийн хэмжээнд мэргэжлийн холимог тулааны тамирчдын “Bantamweight” жинд чансаагаараа Топ 49-т жагсаж буй тэрбээр UFC-ийн “Bantamweight Champion” буюу анхны Монгол /Ази/ аварга болох том зорилготой. Монголын холимог тулааны урлагийг дэлхийн хэмжээнд хүргэн хөгжүүлэх, монгол тамирчдыг дэлхийд таниулж амжилтад хүргэхийн төлөө яваа нэгэн. UFC-д хүч үзэж буй олон орны шилдгүүдтэй өрсөлдөж буй Данаагийн Батгэрэлийгээ дэмжээрэй, монголчууд аа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)