Хүн амины хэрэгт буруутгагдсан жүжигчин Алек Болдуиныг цагаатгажээ

Admin | 2023-04-21


Хүн амины хэрэгт буруутгагдаж байсан Холливудын нэрт жүжигчин Алек Болдуиныг цагаатгажээ. Энэ талаар түүний өмгөөлөгчид мэдээлсэн тухай “Washington post” сонин уламжлав. “Алек Болдуинд холбоотой хэргийг хаах тухай шийдвэр гаргасанд баяртай байна. Эмгэнэлт үйл явдлын үнэн зөвийг шалгахыг бид уриалж байна” хэмээн жүжигчний өмгөөлөгч болох Люк Никас, Алекс Спиро нар мэдэгджээ.   

Дашрамд дурдахад, Нью-Мексик муж улсын Санта-Фе хотын ойролцоо “Тот” киноны зураг авалтын үеэр зураглаач Галина Хатчинс амиа алдсан билээ. Түүнийг киноны продюссер бөгөөд гол дүрд тоглож байсан Холливудын нэрт жүжигчин Алек Болдуин санамсаргүй буудаж аминд нь хүрсэн. Уг хэрэгт Алек Болдуиныг буруутгасан. Түүнчлэн зураг авалтын талбай дахь зэвсгийг хариуцдаг Ханна Гутьеррес-Рид ч хэрэгтнээр татагдсан аж. Эмгэнэлт явдлын дараа түр зогсоод байсан киноны зураг авалт энэ долоо хоногт дахин эхэлж магадгүй. Монтанад үргэлжлэх зураг авалтад Алек Болдуин гол дүрийн жүжигчин болон продюссерийн хувьд эргэн ирнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)