17 хүртэлх насны охид Австрали, Тайваний шигшээ багтай тоглоно

Admin | 2023-04-21


Азийн хөлбөмбөгийн холбооны 17 хүртэлх насны Ази тивийн цомын тэмцээний урьдчилсан эхний шатны хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотод болно. Монголын 17 хүртэлх насны охидын шигшээ баг Азийн цомын эхний шатанд Австрали болон Тайванийн хөлбөмбөгчидтэй хүч үзэх аж. Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд болох тэмцээн энэ сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд явагдана.

Тоглолтын хуваарь:

2023.04.24. 15:00 цагт. Монгол-Австрали

2023.04.26. 15:00 цагт. Монгол-Тайвань

2023.04.28. 15:00 цагт. Австрали-Тайвань

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)