Ц.Гэрэлт-Оюу, Д.Буянхишиг нар сурагчдын ДАШТ-д түрүүлжээ

Admin | 2023-04-24


Грек улсын Родес хотноо 4 дүгээр сарын 13-23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан 2023 оны шатрын сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас 30 тамирчин оролцжээ. Тус тэмцээнд дэлхийн 53 орны 519 тамирчин долоон насны 14 ангилалд оюун ухаан, ур чадвараа сорьсон билээ. Манай улсаас Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн тавдугаар ангийн сурагч Д.Буянхишиг, анхны шатрын их мастер Б.Хатанбаатарын шавь, "Их мастер" академийн өсвөрийн шатарчин 7 настай Ц.Гэрэлт-Оюу нар амжилттай оролцож сурагчдын дэлхийн аваргын тэмцээнээс алтан медаль хүртлээ.

Д.Буянхишиг 11 насны ангилалд есөн өрөг тоглохдоо 8 хожиж, нэг тэнцсэн бол Ц.Гэрэлт-Оюу өөрийн ангилалдаа нэг ч хожигдолгүй дэлхийн аварга болжээ. Монголын баг нийт зургаан медаль хүртсэн байна.

7 НАСНЫ ОХИД:

-Ц.Гэрэлт-Оюу-Алтан медаль, цом /Их мастер академи/,

11 НАСНЫ ОХИД:

-Б.Буянхишиг-Алтан медаль, цом /Стейниц академи/,

9 НАСНЫ ОХИД;

-И.Цэлмүүн-Мөнгөн медаль /Босоо ноён клуб/,

13 НАСНЫ ОХИД:

-Г.Урангоо- Мөнгөн медаль /Мончесс академи/,

13 НАСНЫ ХӨВГҮҮД:

-Г.Тэнгүүндалай-Мөнгөн медаль /Босоо ноён клуб/,

13 НАСНЫ ОХИД:

-Н.Содгэрэлт-Хүрэл медаль /Гэгээн арвай клуб/

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)