Азийн холимог тулааны "One championship" холбооны "ONE Lumpinee-13" арга хамжээ Бангкок хотын Лумпини цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн бямба гарагт боллоо. "Road to ONE Mongolia" шоуны ялагч, "MGL-1" Холбооны аварга, "Team Tunga" баг, "Шандас ММА" клубийн тамирчин Баатархүүгийн Энх-Оргил анхны тулаанаа Филиппин улсын тамирчин Адонис Севилленотой хийлээ. Манай улсын тамирчин гурван үеийн турш илүүрхэж шүүгчдийн саналаар ялалт байгуулжээ. Б.Энх-Оргил нь "One championship" холбоотой зургаан тоглолтын 100 мянган долларын гэрээ байгуулсан юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 1 цагийн өмнө
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14