Суданд зэвсэгт мөргөлдөөний цэгт гацсан Монгол иргэдийг аюулгүй бүс рүү шилжүүлсэн

Admin | 2023-04-24


Суданы зэвсэгт мөргөлдөөн болж буй Хартум хотод НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчийн газрын нэг ажилтан болон НҮБ-ын UNISFA-ийн нэг энхийг сахиулагч Монгол Улсын иргэд гацаад байсан. ГХЯ-ны зүгээс иргэдтэйгээ харилцаа холбоотой байгаа гэсэн юм.

Тэгвэл ГХЯ өнөөдөр дахин мэдээлэл өглөө. "Хартум хотод байсан 2 иргэн өчигдөр орон нутгийн цагаар 09:00 цаг (Улаанбаатарын цагаар 15:00)-ийн орчимд НҮБ-аас зохион байгуулсан нүүлгэн шилжүүлэх ажиллагааны хүрээнд автобусаар Суданы Порт Судан хот руу явсан байна. Хартум хотоос Порт Судан хот хүртэл 900 орчим км бөгөөд иргэд өнөөдөр аюулгүй байрлалд буюу Порт Судан хотод очихоор байна. Иргэд Порт Судан хотод очсоны дараа эргэн мэдээлэх болно" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)