Хуваарь ёсоор өнөөдөр /2023.04.24 МАН-ын бүлэг ээлжит хурлаа хийлээ. Хурлаас гаргасан шийдвэрийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөв.
Тэрбээр "Бүлгийн Хуралдаанаар Хоёр Мэдээлэл Сонсож, Нэг Хуулийн Төсөл Хэлэлцлээ. Тодруулбал, Нэгдүгээрт, ХХААХҮ-Ийн Сайд Х.Болорчулууны Мэдээлэл, Хоёрдугаарт, Цалин Хөлсний Талаар Засгийн Газраас Төлөвлөж Байгаа Ажлын Талаар ХНХ-Ын Сайд Х.Булгантуяагийн Мэдээллийг Сонслоо. Гуравдугаарт, Төмөр Замын Тээврийн Тухай Хуулийн Шинэчилсэн Найруулгын Төслийг УИХ-Аар Хэлэлцэж Байгаа. Ажлын Хэсгийн Ахлагч Ж.Бат-Эрдэнэ Анхны Хэлэлцүүлэгт Өгсөн Талаар Мэдээлэл Өглөө.
Хаврын тариалалт ямар байна, махны экспорт, ноолуурын бизнесийн үйл ажиллагаа, хүнсний хувьсгалын талаар аж ахуй нэгжүүдийг дэмжих талаар гэсэн мэдээллүүдийг сонслоо. Ноолуурын үнийг бууруулахгүй тогтвортой байлгах тал дээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай талаар ярилцлаа.
Сүүлийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбогдуулан цалин хөлс нэмэх шаардлагатай байна гэж иргэд шаардаж буй. Үүнтэй холбогдуулан уг асуудлыг өнөөдөр бүлгийн хуралдаанаар авч хэлэлцсэн. Төрийн албан хаагчдын цалин хөлс нэлээдгүй ялгавартай байгаа. Тиймээс энэ ялгаварлалыг багасгах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, инфляцын түвшин, үнийн өөрчлөлттэй холбогдуулан нэмэх, салбар хоорондын цалингийн зөрүүг арилгах зэрэг томоохон өөрчлөлтүүдийг хийх шаардлага байна гэж бүлгийн гишүүд үзсэн.
Тиймээс ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг судалгаа хийж, Засгийн газарт мэдүүлэх шаардлагатай гэж үзлээ. Цалин хөлсний асуудалтай хамт тэтгэврийн асуудал яригдана" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 2 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14