Цагдаагийн байгууллагад энэ сарын 22-ны өдрийн шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Байрны гадна зогсоолд байрлуулсан 27 тооны тээврийн хэрэгсэлд халдан эд зүйл хулгайлсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тодруулбал тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид мөрдөн шалгах, эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж 18 настай, эрэгтэй “Б” нь 16-30 настай “О” болон “Б” нартай бүлэглэн үйлдсэнийг тогтоон баривчилж, мөрдөн шалгах ажиллааг үргэлжлүүлж байгаа аж.
Иймд иргэд Та бүхэн энэ төрлийн гэмт хэрэгт хохирохоос урьдчилан сэргийлж сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж анхааруулж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 1 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14