Бригадын генерал Л.Алтангэрэл гэгчийг ТТХГ-ын даргаар 2021 оны 08 сарын 11-ний өдөр томилж байв. Төрийн хариуцлагатай албанд тухалсан тэр бээр ямбаа эдэлж БНСУ-д зугаалж явахад нь ордны хашаа нь нурж унасан байдаг. Ковидын хуулиар томилогдсон дарга нарыг Засгийн газрын 2023 оны 1-р сарын 11-ний өдрийн хуралдаанаар чөлөөлсөн ч ганцхан Л.Алтангэрэл дарга л өнөөдрийг хүртэл эрх ямбаа эдэлж, зөөлөн суудалдаа тухалсаар л байна. Учир нь тэрээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ойрын хүн юм.
Ерөнхийлөгчийн халаасны хүн гэгддэг Л.Алтангэрэл нурсан хашаагаа босгохдоо туйлын хариуцлагагүй хандаж, 100 айлын “би чадна”-чуудыг хөлсөлж юм хийсэн нь олны хараалыг барав.
Хэл ам татлаад салахгүй байгаа түүнийг ирэх Лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаар оруулж суудлаас нь авч хаях бололтой. Одоо харин түүний оронд хэн гэгч томилогдох нь олны анхаарал татаж байна.
Тамхины цэгээс сонсвол Төрийн тусгай хамгаалалтын газрын дэд дарга Д.Тэмүүлэн-г томилох тохироо аль хэдийнээ хийгдсэн гэнэ. Түүнийг ҮАБЗ-ийн дарга Ж. Энхбаяр зүтгүүлж байгаа гэх, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Д. Тэмүүлэн нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын гар хөл хийж төрийн албанд хөлөө олсон нэгэн. Б.Хурцын тухайд гаднын хөрөнгө оруулагчдыг дарамталж, хилс хэрэг тохдог гэх ноцтой асуудалд холбогдсон хар мөртэй хүн билээ.
Ийм ёс зүйтэй даргын гар хөл Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга гэх хариуцлагатай албыг хашиж явна гэдэг тун эргэлзээтэй.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 1 цагийн өмнө
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14