Яармаг, I хорооллыг холбох гүүрийг энэ онд ашиглалтад оруулна

Admin | 2023-04-25


Наадамчдын замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, гүүрийн ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн.

Уг бүтээн байгуулалтыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж, ирэх арван нэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.  

Нэгдүгээр хэсэг буюу гүүрний барилгын ажлыг Яармаг талаас "Мотор сервис", нэгдүгээр хороолол талаас "Тэргүүн саруул зам" компани гүйцэтгэж байна.

Төслийн хүрээнд гурван хэсэг гүүр баригдаж байгаа юм. Эхний гүүр нь 37 метр. Энэ нь Туул голын салаа дээр баригдаж байна. Дараагийнх нь 391 метр. Гурав дахь гүүр нь 54 метр. Дунд гол дээр баригдана. Өргөн нь 32 метр, зургаан эгнээтэй. Нийт 483 метрийн урттай аж.

Бид гүүрийн ажлын явцтай танилцахаар барилгын талбай болох Туул гол дээр очсон юм. Төслийн гүйцэтгэгчээр "Мотор сервис", "Туулын гүүр далай" "Тэргүүн саруул зам" компанийн ажилтнууд ажиллаж байлаа.

Яармаг, I хорооллыг холбох гүүр ирэх оны арваннэгдүгээр сард ашиглалтад орно

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)