"Цемент шохой" ТӨХК-ийн ажилчид “СОВА” ХХК-ийн лицензийг цуцлахыг шаардаж Сэлэнгэ аймгийн Засаг даргад бичиг хүргүүлжээ. Улмаар үйлдвэрийн ажилчид "Алдагдсан лицензийг буцааж олго" уриатай тэмцлийг өрнүүлж эхэлсэн байна. Тодруулбал, “Цемент шохой” ТӨХК-ийн "Хөтөл-1" орд газраас 31.5 га талбайн лицензийг "СОВА" компани хууль бусаар авсан талаар нотлох баримтыг олсон байна.
Энэ талаар “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар “Манай үйлдвэрийн шохойн ордын лицензийг "СОВА" ХХК-нд хууль бусаар олгосон нь тогтоогдоод байна. Маш чухал нотлох баримт олсон. Шүүх дээр ялна гэдэгтээ итгэлтэй байна. Бид алдагдсан ордоо буцаан авахаар “Алдагдсан лицензийг буцааж олго" уриатай тэмцлийг эхлүүлээд байна. Үр дүнд хүртэл, ордоо буцаан автал бид тэмцэх болно. Энэхүү алдагдсан орд бол дахиад нэг цементийн үйлдвэр барих хэмжээний газар. Энэ “СОВА” компанид тухайн лицензийг ямар замаар олгосон нь сонирхол татаж байна. Хэрвээ ордоо бид буцааж авч чадвал ордын нөөц 18 жилээр нэмэгдэнэ. 1997 оноос өмнө манай үйлдвэрт байсан талбай. 1997 оноос хойш үр ашиггүй талбай гээд лицензийг нь цуцалчихсан байсан. Ингээд Шоовдор даргаас эхлээд тухайн талбайгаа үйлдвэрийн мэдэлдээ авъя гэхэд нь Ашигт малтмалын газраас та нар сонгон шалгаруулалтаараа ав гээд хөдлөөгүй. Гэтэл 2015 онд байгуулагдсан шинэ компанид лиценз олгосон байх юм. Нэг хадаас ч хадаж үзээгүй цаасан дээрх шинэ компанид тухайн лицензийг олгоно гэдэг бол анхнаасаа энэ ордыг маш их нөөцтэй гэдгийг мэдэж байсан хүмүүс л хийсэн байж таараа. Шударга үнэн гэж байдаг бол бид ялна. 1981 онд “Хөтөл-1” орд нь манай үйлдвэрийнх гэдгийг нотолсон баримт байна. “СОВА” хэний компани юм. “Сахал” Эрдэнэбилэгийнх юм уу, орон нутгийн дарга нарынх юм уу гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Ард түмнийхээ талд, Сэлэнгэчүүдийнхээ талд иргэний зориг гаргаж Засаг дарга лицензийг цуцална гэдэгт итгэлтэй байна” гэв.
Энэхүү “СОВА” компанийн лицензийг цуцлахыг шаардсан тэмцэлд үйлдвэрийн 700 гаруй ажилтан гарын үсэг зурж нэгдээд байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 13 минутын өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14