Цагдаагийн байгууллагад 2023 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 20 цаг 54 минутад Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн тоотод “Гэмтсэн хүн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тодруулбал тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 60 настай, эрэгтэй “З” гэгч согтуурсан үедээ 52 настай, эрэгтэй “Э”-ийн биед мэс ашиглан гэмтэл учруулж, улмаар 49 настай, эрэгтэй “Н” гэгчийн амь насыг хохироосон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг мэдээллээ.
Иймд иргэд Та бүхэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэхгүй байж гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Нийслэлийн хэмжээнд 1128 зам талбайн үйлчлэгч 185 тусгай зор...
tentsver.mn | 2 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14