АНУ-ын “Fox News” телевиз өөрсдийн хамгийн өндөр үзэлттэй нэвтрүүлгийн хөтлөгч Такер Карлсонд баяртай гэж хэлэхээр шийджээ. Улмаар “Fox Corp” (FOX)-ын зах зээлийн үнэлгээ 30 минутын 700 сая ам.доллароор унасан.
“Fox News” Такер Карлсонг орхиж байгаа сургаар “Fox Corp”-ын А ангиллын хувьцааны үнэ 5.4 хувь буурав. Түүнчлэн “Fox News”-ийн хамгийн өндөр хандалттай шоу буюу 3.7 сая үзэгчидтэй “Tucker Carlson Tonight” шоуг өөр нэрээр үргэлжлүүлэх гэнэ. Өнгөрсөн жил зөвхөн тус шоугаар 77.5 сая ам.долларын үнэ бүхий сурталчилгааны орлого олоод байсан “Fox News” яагаад ийм алхам хийв?
2020 онд Такер Карлсон “Dominion Voting Systems”-ийг Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг будилуулсан гэж мэдээлж байсан. Хариуд нь тус компани “Fox News” болон Такер Карлсонг нэр төрд халдсан гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гарган, ялалт байгуулж тэднээс 787.5 сая ам.долларын нөхөн төлбөр авахаар болсон. Сонирхолтой нь, яг энэ шийдвэрийн дараахан Такер Карлсоныг ажлаас нь чөлөөлж байгаагаа зарласан гэхээр тохиолдол лав биш.
“Fox News” өмнө нь хоёр ч алдартай хөтлөгчөө бэлгийн дарамтын хэрэгт холбогдсон хэмээн халж байсан. Харин Такер Карлсоны хувьд тэрээр шоундаа сонгуулийн луйвар болон Ковид-19-ийн талаар худал мэдээлэл түгээсэн, арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, цагаачдыг доромжилсон зэрэг олон ч шүүмжлэлд өртөж байв. Магадгүй “Fox News” өөрийн нэр төрийг сэвтээхгүй гэсэн дээ ийм шийдвэрт хүрсэн ч байж болох л юм. “Fox News”-ийн шийдвэртэй зэрэгцэн CNN ч 17 жил ажилласан хөтлөгч Дон Лемоныг ёс зүйгүй үйлдлийнх нь төлөө халах шийдвэр гаргасан. Тодруулбал, Дон Лемон өнгөрсөн хоёрдугаар сард эфирээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй 51 настай Никки Хейлиний насны тухай ёс зүйгүй үг хэлсэнтэй холбоотой халагдахад хүрсэн. Ёс зүйгүй бол тэгээд хэчнээн чадвартай байгаад ч халагдана гэдгийн тод жишээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 6 минутын өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14