17 хүртэлх насны охид Тайванийн багт 3:0-ээр хожигдлоо

Admin | 1 Жилийн өмнө


Азийн хөлбөмбөгийн холбооны (АХБХ) эмэгтэйчүүдийн 17 хүртэлх насны Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны “В” хэсгийн хоёр дахь тоглолт МХБХ-ны талбайд явагдлаа. Анх удаагаа олон улсын тэмцээнд оролцож буй Монголын шигшээ багийн охидын хувьд эхний тоглолтдоо ялагдал хүлээгээд байсан бөгөөд өчигдөр хэсгийн сүүлийн тоглолтдоо Тайванийн шигшээ багт 3:0 харьцаатай хожигдол хүлээж тэмцээнээ өндөрлүүллээ. Манай охид эхний тоглолтод Австралийн багт 11:0-ээр  ялагдсан билээ. Тэд ирэх наймдугаар сард Монгол Улсад болох Зүүн Азийн Залуучуудын наадам хүлээж байгаа.

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 28-нд Австрали-Тайванийн багийн тоглолт болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)