Эрүүл мэндийн салбарт блокчэйн технологийг ашиглаад эхэлсэн. Уг салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр олон давуу тал бий болно. Тухайлбал, хуурамч эсвэл хугацаа дууссан эм зарагдахгүй. Эм, эмчилгээний бүтээгдэхүүний гарал үүслийг блокчэйн дээр бүртгээд явах учир хэрэглээнээс гараад удсан, хугацаа дууссан эсвэл хуурамч эм импортоор орж ирэхгүй болно.
Хүний бүрийн эрүүл мэндийн түүх тодорхой болох аж. Өвдөх болгондоо өвчний шалтгааныг олох гэж өмнө нь хэд хэд өгчихсөн шинжилгээгээ дахиж өгөх шаардлага үүсдэг. Тэглээ гээд яг тохирсон эмчилгээг тэр бүр олж чадахгүй тохиолдолд ч бий. Эрүүл мэндийн түүх, ойрын хугацаанд хэрэглэсэн эмийн жагсаалт гээд нарийн мэдээллүүд ил тод байсан бол эмчилгээ байгаа олж, дахин дахин эмнэлгээр явах шаардлага буурна.
Эрүүл мэндийн даатгалын мөнгийг үр ашиггүй зарцуулахгүй. Хуурамч бичиг баримт бүрдүүлж, эрүүл мэндийн сангаас халамж аваад сууж байдаг хэсэг бүлэг хүмүүс бий. Хэрэв блокчэйн технологиор өвчтөний бүртгэлийг хийгээд явбал, эрүүл мэндийн даатгал хэрэгтэй хүндээ хүрч, төлсөн мөнгөнийхөө үр шимийг та өөрөө хүртээд явах юм.
Блокчэйн технологийн хэрэглээ хязгааргүй гэлтэй. Эрүүл мэндийн салбарт байдаг асар олон асуудлыг технологийн хүчээр шийдэх боломж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 1 минутын өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14