Дин Лижэнь 12 дахь өрөгт ялалт байгуулав

Admin | 2023-04-27


Шатрын дэлхийн аваргын төлөөх тулааны 12 дахь өрөгт Хятадын Лижэнь ялалт байгуулснаар тоглолтын харьцааг 6:6 болгон тэнцүүллээ. Хятадын их мастер цагаанаар тоглосон байна. Хоёр их мастерын 12 дахь өрөг 38 нүүдлээр өндөрлөсөн байна. Оросын шатарч Ян Непомнящий тоглолтын төгсгөлд бүдүүлэг алдаа гаргасан нь хожигдолд хүргэжээ. Я.Непомнящий хоёр, тав, долоо дахь өрөгт ялалт байгуулсан. Харин Хятадын их мастер дөрөв, зургаа, 12 дахь өрөгт илүүрхсэн бол, бусад тоглолтууд тэнцээгээр дууссан байна. Их мастерууд дэлхийн аваргын титмийн төлөө нийтдээ 14 өрөг тоглох ёстой. Хэрэв тэнцсэн тохиолдолд дөрвөн өрөг тай-брейк тоглоно. Тай-брейк ялагч тодрохгүй бол, шатарчид блицээр хүч үзнэ.    

Дэлхийн аваргын титмийн төлөөх тоглолт Казахстаны нийслэл Астана хотод дөрөвдүгээр сарын 7-нд эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 1-нд өндөрлөнө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)