Ашраф Хакими эд хөрөнгийнхөө талыг нь эхнэртээ өгөх үү

Admin | 2023-04-28


Марокко улсын шигшээ багийн хөлбөмбөгч, өнгөрсөн оны ДАШТ-д гялалзсан Ашраф Хакими болон түүний эхнэр, жүжигчин Хиба Абук нар дээдсийн хүрээний тогтвортой гэр бүлийн нэгд тооцогдож байлаа. Гэвч 2018 онд эхэлж хоёр хүүхэдтэй болсон харилцаа энэ онд төгсгөл болов.

Жүжигчин бүсгүй салах өргөдлөө өгч Испанид төрсөн морокко хөлбөмбөгчийн өв хөрөнгийн талыг нь авна гэсэн ч нэг бэрхшээл тулгарчээ. Хакими нэлээн хэдэн жилийн өмнөөс бүх хөрөнгөө ээжийнхээ нэр дээр шилжүүлж, “ПСЖ” клубээс өгдөг цалинг нь хүртэл ээж нь захиран зарцуулдаг болсон нь ил болжээ. Ухаан алдах шахсан эхнэр нь шилдэг хуульч, өмгөөлөгч хөлслөн гандан буурахгүй үзэлцэж байна.

Хиба, Хакими хоёр 2020 онд гэрлэлтийн үед олсон хөрөнгийн үндсэн дээр гэрлэлтээ батлуулж байж. Тиймээс хуулийн дагуу, сүүлийн хэдэн жил хамтарч олсон бүх хөрөнгөө хувааж авах ёстой болжээ. Ийнхүү жүжигчин бүсгүй 8-10 сая евро авахаар болж байна. Харин Хакими эхнэртээ хоёр саяыг өгөх санаатай байгаа аж. Ашраф Мадрид хотод дуплекс байртай, тэнд ээж аав нь амьдардаг. Мөн Хетафед эдлэн газартай. Энэ бүгдийг Хиба Абуктай гэрлэж байхдаа худалдаж авсан тул тал нь эхнэрт нь очихоор болж байна. Хакими эд хөрөнгөө ээжийнхээ нэр дээр зувчуулж эхнэр хүүхдээсээ харамласан ч хэрэг болохгүй бололтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)