Өнгөрсөн онд дэлхийн зар сурталчилгааны зах зээлийн үнэлгээ өссөөр 615.2 тэрбум ам.доллар болжээ. Гэсэн ч тус зах зээл дэх телевизийн зар сурталчилгааны эзлэх хувь найм дахь жилдээ дараалан буурчээ.
Дэлхийн зар сурталчилгааны салбар тэлсээр ирэх онд зах зээлийн үнэлгээ нь 833 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Гэхдээ тус салбар доторх хөдөлгөөн рүү өнгийн харвал, хэрэглэгчид уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох телевиз, радио, сониноос мэдээлэл авах нь багасаж буйг харж болохоор. Жишээ нь л гэхэд, есөн жилийн өмнө телевизийн зар сурталчилгаа нийт зар сурталчилгааны 44 хувийг эзэлдэг байсан бол 2022 онд ердөө 28 хувь болжээ.
Цаашлаад телевизийн зар сурталчилгаа буурсаар энэ онд нийт сурталчилгааны зах зээлийн 26 хувийг бүрдүүлэхээр байгаа бол нөгөө талд, дижитал зар сурталчилгаа нийт зах зээлийн 52-54 хувийг эзлэхээр байна. Учир нь компаниудад дижитал зар сурталчилгаа уламжлалт зар сурталчилгааны сувгуудаас илүү хямдаар олон хүнд хүрч байгаа тул компаниуд тэдэнд илүү найдах болж. Үр дүнд нь дижитал зар сурталчилгаа тус салбарын тэргүүлэгчийн титмийг зүүв.
Зар сурталчилгааны салбар доторх ширүүн өрсөлдөөний хажуугаар хиймэл оюун ухаан (AI) ч тус салбарт хүч түрэн орж ирсэн билээ. Энэ нь ч компаниудад харьцангуй бага зардлаар, илүү оновчтойгоор өөрсдийн бүтээгдэхүүнийг сурталчлах боломж олгож байгаа. Улмаар уламжлалт медиа салбарынхны угаас бууралттай байгаа зар сурталчилгааны орлогыг улам л багасгахаар байна.
Ер нь л сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийн салбарынхан салбартаа амжилттай явахын тулд цахимжих шаардлагатай болсон. Тэгэхээр уламжлалт хэвлэл мэдээллүүд дижитал медиад шилжих болох нь дээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Нийслэлийн хэмжээнд 1128 зам талбайн үйлчлэгч 185 тусгай зор...
tentsver.mn | 1 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14