“Байгаль опен” тэмцээнээс Монголын бөхчүүд нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ

Admin | 2023-05-01


ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод Ерөнхийлөгчийн цом буюу 25 дахь удаагийн “Байгаль опен” чөлөөт бөхийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөв. Энэ удаагийн тэмцээнд Азербайжан, Армени, Беларусь, Энэтхэг, Казахстан, Кыргызстан, Македони, Марокко, Молдав, Монгол, Тажикистан, Турк, БНСУ болон ОХУ зэрэг 14 орны 228 тамирчин хүч үзсэн байна. Манай бөхчүүд Улаан-Үдийн дэвжээнд амжилттай зодоглож нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. 92 кг-д барилдсан Ганбаатарын Ганхуяг түрүүлсэн бол, 61 кг-д Т.Түвшинтулга, 74 кг-д Б.Батбаяр, 86 кг-д Б.Бат-Эрдэнэ нар мөнгө медаль, 74 кг-д О.Сүлдхүү хүрэл медаль авчээ.  

Тэмцээний медальтнууд:

57 кг. 1. Начын Монгуш. 2. Амир Чамзын (хоёул ОХУ), 3. Арыйян Тютрин, Димчик Батомункуев (хоёул Беларусь).

61 кг. 1. Алдар Бальжинимаев (ОХУ). 2. Түмэнбилэгийн Түвшинтулга (Монгол), 3. Бекболот Мирзаназар Уллу (Кыргызстан), Кежик Монгуш (ОХУ).

65 кг. 1. Булат Батоев. 2. Ибрагим Ибрагимов (хоёул ОХУ). 3. Ньургун Скрябин (Беларусь), Даша Шарастепанов (ОХУ).

70 кг. 1. Константин Капрынов. 2. Кирилл Корнеев. 3. Сайын Казырык, Виталий Есин (бүгд ОХУ).

74 кг. 1. Азамат Нуриков (Беларусь). 2. Батсүхийн Батбаяр (Монгол). 3. Алдан Аввакумов (ОХУ), Олонбаярын Сүлдхүү (Монгол).

79 кг. 1. Арсен Балаян (ОХУ). 2. Андрей Карпач (Беларусь). 3. Роман Николаев, Никита Сучков (хоёул ОХУ).

86 кг. 1. Дмитрий Зайнидинов (ОХУ). 2. Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Монгол). 3. Расул Тихаев (Беларусь), Тимур Котаев (ОХУ).

До 92 кг. 1. Ганбаатарын Ганхуяг (Монгол). 2. Иван Кириллов. 3. Константин Пшеничников, Юрий Иванов (хоёул ОХУ).

97 кг. 1. Никита Акулинчев (ОХУ). 2. Владислав Козлов (Беларусь). 3. Илья Жибалов (ОХУ),  Александр Гуштын (Беларусь).

125 кг. 1. Денис Хроменков. 2. Виталий Песняк (хоёул Беларусь). 3. Знаур Коциев, Давид Зугаев (хоёул ОХУ).

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)