Улсын харцага Ц.Бямба-Отгон анхны түрүүгээ хүртлээ

Admin | 2023-05-01


Монгол улсад Шинжлэх ухааны мал эмнэлэг, үржлийн алба үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Цэдэнсодномын Бямба-Отгон түрүүлж, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "ТЭЦ-4" ТӨХК, "Импрайлд Гоулд Майнинг" ХХК, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын начин Батбаярын  Даваа-Очир үзүүрлэв. Ийнхүү Ц.Бямба-Отгон харцага улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаанд анхны түрүүгээ хүртлээ.

Шөвгийн дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, Ховд дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Вайт лайк" ХХК, "Молор трейд" ХХК, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа.

Наймд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Зоригтбаатар, Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нар үлдэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)